Dark Light
Нийгэм | 2021-07-15

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй 50 настай иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт долдугаар сарын 04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар 49-33 УНӨ улсын дугаартай суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 09-ний өдрийн 15:09 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар, 2 дугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон.  Харин энэ сарын 15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10