Dark Light
Нийгэм | 2021-07-15

Хараа голд живсэн 21 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ны өдрийн 17:05 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас Орхон сумын Энхтал багийн “Орхон гол”-ын бэлчир гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 21 км-т завиар урсаж, 2 дугаар бүлэг 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой гэдэг газраас Хар-Усан тохой гэдэг газар хүртэл 9 км-т 2 удаа завиар, 2.5-3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.

Харин дрлдугаар сарын 15-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19