Dark Light
Нийгэм | 2021-07-15

Морьтойгоо живсэн 26 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Богд сумын Алтай багийн “Их богд” ууланд “Битүүтийн-Эх” гэдэг нууранд Нуурын эргээр морьтой 4 хүн явж байснаас 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 23:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/-нь морьтойгоо нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар долдугаар сарын 15-ны өдрийн 05:20 цагт Богд сумын чиглэлд явсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19