НОБГ-ын Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг дарааа мэдээллийг өглөө. Тэрбээр "Баяр, наадмын өдрүүдэд НОБГ-т 16 гал түймрийн дуудлага ирсэн. Нэг иргэний амь насыг аварч, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан. Нийтдээ 230 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг галын аюулаас авран хамгааллаа.
Иргэд аялж, зугаалах, амрах явцдаа ил галаа сайтар унтраахыг анхааруулж байна. Мөн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцоорой.
Хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлж аялаарай.
Гал түймрийн аюулаас урьдчилсан сэргийлье" гэлээ.
АДМИН








Нийгэм







