Dark Light
Нийгэм | 2021-07-16

Автомашины бүхээгт хавчуулагдсан байсан иргэдийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймаг, Манхан сум. Баянгол багийн “Сүүжийн хотгор” гэдэг газар автомашин мөргөлдөж, бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 16-ний өдрийн 01:08 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 01:36 цагт очиход тус аймгийн Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд тус аймгийн харьяат С/64 настай, эрэгтэй/ “Соната 6” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ иргэн Ц-ийн жолоодож явсан “Камаз” загварын ачааны автомашин /1 зорчигчтой/ зогсож байх үед араас мөргөж, иргэн О-ийн жолоодож явсан “Приус 30” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-ыг урдаас нь мөргөсний улмаас иргэн Л /22 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг гаргаж, иргэн З /32 настай, эрэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарын хамт тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10