Dark Light
Нийгэм | 2021-07-16

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон байж болзошгүй 2 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум. Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт долдугаар сарын 04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 9-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Н/50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар, 2 дугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 

Харин өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд мөн өдрийн 22:17 цагт очжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00