Dark Light
Нийгэм | 2021-07-16

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хараа голд живсэн 21 настай иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймаг, Дархан сум. 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ны өдрийн 17:05 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О/21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас “Хараа”, “Орхон гол”-ын бэлчир гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 8 км-т завиар урсаж, 2 дугаар бүлэг: 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой гэдэг газраас “Хар-Усан тохой гэдэг газар хүртэл 7 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Энэ сарын 15-ны өдрийн 09:16 цагт иргэн О-ын цогцсыг /осолдсон газраас баруун хойд зүгт 16 км-т/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хараа” голын “Сэртэнгийн-Ам” гэдэг газарт бургасанд тээглэсэн байсныг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10