Dark Light
Нийгэм | 2021-07-16

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй 19 настай иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг.12 дугаар хорооны “Задгай”-д 2021.07.12-ны өдөр 6 хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 2021.07.13-ны өдрийн 22:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн М/19 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

2021.07.15-ны өдрийн байдлаар “Нисэхийн хадан хясаа” гэдэг газраас “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 100 км-т завиар, 3.5-4 метрийн гүнд 67 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:34 цагт зогсоосон.

Өнөөдөр буюу 2021.07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19