Dark Light
Нийгэм | 2021-07-16

Морьтойгоо усанд осолдсон 26 настай эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймаг, Богд сум. Алтай багийн “Их богд-Уул"-ын “Битүүтийн-Эх” гэдэг нууранд /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ нуурын эргээр морьтой 4 хүн явж байснаас 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг 2021.07.14-ний өдрийн 23:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Б/26 настай, эрэгтэй/ нь морьтойгоо нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 2021.07.15-ны өдрийн 05:20 цагт Богд сумын чиглэлд явсан.

Иргэн Б-ын цогцсыг нуурын эргээс 4 метр, 3 метрийн гүнээс 2021.07.15-ны өдрийн 07:50 цагт иргэд олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн тул бүлэг 08:12 цагт буцжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00