Төв аймаг, Эрдэнэ сум. 1 дүгээр багийн “Улаан загалтай-Уул”-ын харалдаа “Туул” голд автомашины бүхээг дээр 4 хүн байна гэсэн дуудлагыг 2021.07.15-ны өдрийн 06:50 цагт хүлээн авсан.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 50 км замыг туулан 07:40 цагт очиход Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн А нь “Прадо-120” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-аар “Туул” голыг гаталж явахдаа живсэн бөгөөд иргэн А/52 настай, эрэгтэй/, Т/49 настай, эмэгтэй/, А/10 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээг дээр байсныг завиар эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татаж гаргасан.
АДМИН








Нийгэм




