Dark Light
Нийгэм | 2021-07-16

Голын усанд хийлдэг тоглоом дээр тоглож байсан 8 настай охин усанд осолдож амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймаг, Баян-Овоо сум. Сүмбэр багийн “Гүрэмын нуур” гэдэг газарт 8 хүн зугаалж байснаас “Гүрэмын нуур”-нд бага насны 3-4 хүүхэд хийлдэг тоглоомон дээр тоглож байгаад 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 2021.07.15-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны харьяат Д/8 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Гүрэмын нуур”-ын 2-2,5 метрийн гүнд 5 удаагийн шумбаж, Д-ий цогцсыг мөн өдрийн 20:00 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19