Dark Light
Нийгэм | 2021-07-16

Хэрлэн голд живсэн 33 настай эмэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Бөөний хадаг” гэдэг газар 10 хүн зугаалж байснаас иргэн Ш “Хэрлэн” голд ороод живсэн тухай дуудлагыг 2021.07.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны харьяат иргэн Ш/33 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Ш-ын цогцсыг “Хэрлэн" голын бургасан дунд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.       


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10