Dark Light
Нийгэм | 2021-07-17

Автомашины бүхээгт хавчуулагдсан 59 настай иргэний амийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн “Үнэг толгой” гэдэг газар суудлын автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2021.07.16-ны өдрийн 17:17 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 45 км замыг туулан 18:10 цагт очиж, тус сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Б /59 настай, эрэгтай/ “Экстрайл” загварын суудлын автомашинтай тус аймгийн Ерөө сум руу өвчтөн хүргээд буцаж явахдаа автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгнээсээ гарч ухаан алдсан байсныг зөөвөрлөн сумын Эрүүл мэндийн төвд авчирч, хүлээлгэн өгсөн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10