Dark Light
Нийгэм | 2021-07-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины бүхээгт хавчуулагдсан 2 иргэний цогцсыг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Хужирт”  гэдэг газар суудлын автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 2021.07.16-ны өдрийн 19:17 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:50 цагт очиж, тус сумын Хэрх багаас Мандал сум руу зорчиж явсан “Севик” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан жолооч Н/55 настай, эрэгтэй/, зорчигч О/50 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10