Dark Light
Нийгэм | 2021-07-17

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голд живсэн 19 настай иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д 2021.07.12-ны өдөр 6 хүн “Туул” голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 2021.07.13-ны өдрийн 22:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн М /19 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг 2021.07.16-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:37 цагт тус дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар хэсэг, Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн хойд тал дахь “Туул” голын эргээс цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19