Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар 13 хүн зугаалж байснаас иргэн Б “Эг”-ийн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 2021.07.15-ны өдрийн 14:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Орон нутгийн иргэд Орхон аймгийн харьяат иргэн Б/23 настай, эрэгтэй/-г 2021.07.16-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 21:30 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
2021.07.16-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: тус сумын Хантай багийн “Хужир нуга” гэдэг газраас “Баянголын-Адаг” гэдэг газар хүртэл 15 км-т, “Хужир нуга” гэдэг газраас “Ингэт толгой” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, 2 дугаар бүлэг: Хантай багийн “Хужир нуга” гэдэг газраас “Цэдэнбалын тохой” гэдэг газар хүртэл 8 км-т завиар урсаж, 4 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 07.16-ны өдрийн 19:28 цагт очсон.
Харин 2021.07.17-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
АДМИН








Нийгэм







