Dark Light
Нийгэм | 2021-07-17

Явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар Малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг 2021.07.15-ны өдрийн 14:42 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн тус аймгийн Дадал сумын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2021.07.16-ны өдрийн 05:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл зохион байгууллаа.

Харин 2021.07.16 -ны өдрийн байдлаар тус сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газраас “Салаа бургас” гэдэг газар хүртэл 40 км-т “Хэрлэн” голоор завиар урсаж, 3 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоожээ. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19