Dark Light
Нийгэм | 2021-07-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд сэлэхээр ороод живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2021.07.16-ны өдрийн 19:05 цагт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна.

Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:35 цагийн очиж, Улаанбаатар хотын харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн байсан тул голын усаар 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 2021.07.17-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19