Dark Light
Нийгэм | 2021-07-17

Сураггүй алга болсон 3 настай охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газар 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим зугаалж байснаас 2021.07.16-ны өдрийн 11:00 цагийн орчим Э /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас Э /3 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10