Dark Light
Нийгэм | 2021-07-18

Орон нутгийг зорьж, олон хүнтэй уулзсан иргэд өөрийгөө 7 хоног тусгаарлахыг ЭМЯ-наас анхааруулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас наадмын амралтын үеэр хөдөө орон нутгийг зорьж, олон хүнтэй уулзсаны улмаас халдварын тоо өсөж байгааг анхаарууллаа.

Иймд орон нутгийг зорьсон иргэдийг хотод ирээд гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлан ажиглаж, шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж баталгаажуулахыг зөвлөсөн байна.

Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас коронавируст халдвар (КОВИД-19)-т илүү өртөж, тохиолдлын тоо өсөж улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд дээрх анхааруулгыг гаргажээ.

Мөн гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын 14 хоногийг чанд мөрдөж, түргэвчилсэн шинжилгээ хийж өөрийгөө хянахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10