Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Нуга” гэдэг газар 13 хүн Эг-ийн голын эрэгт зугаалж байснаас 1 хүн голд сэрүүцэхээр ороод живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 2021.07.15-ны өдрийн 14:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, тус сум дах Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/-г 7 сарын 18-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 7 сарын 18-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж,
1 дүгээр бүлэг: “Хужир нуга” гэдэг газраас км “Эг Сэлэнгийн” бэлчир гэдэг газар хүртэл 30 км завиар,
2 дугаар бүлэг: “Хужир нуга” гэдэг газраас зүүн зүгт “Эг Сэлэнгийн” бэлчир” гэдэг газар хүртэл 27 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт иргэн Б-ийн цогцсыг /осолдсон газраас зүүн зүгт 30 км-т/ “Цонхлон хайрхан” гэдэг газар “Эг”-ийн голын усны мандалд хөвж байсныг олж, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм




