Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг 2021.07.15-ны өдрийн 14:42 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Дадал сумын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2021.07.18-ны өдрийн 08:48 цагт иргэн Г-ын цогцсыг /осолдсон газраас зүүн хойд зүгт 3 км-т/ Цант багийн “Чандгана” гэдэг газар “Хэрлэн” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгчээ.
АДМИН








Нийгэм







