Dark Light
Нийгэм | 2021-07-19

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд живсэн иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2021.07.16-ны өдрийн 19:05 цагт дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид Улаанбаатар хотын харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн байсан тул тус сумын “Жаргалантын-Ам” гэдэг газраас “Буурлын бурхан" гэдэг газар хүртэл 91 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр буюу 2021.07.19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00