Dark Light
Нийгэм | 2021-07-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрхийн цагаан нуурт сэлэхээр орсон 42 настай эрэгтэй живж, амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Ар-үзүүрийн-Ам” гэдэг газар 12 хүн “Тэрхийн цагаан” нуурын эрэгт зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 2021.07.17-ны өдрийн 13:38 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/-нь “Тэрхийн цагаан” нуурын усанд живсэн тул 2021.07.18-ны өдрийн 09:25 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 10:28 цагт иргэн Б-ын цогцсыг нуурын баруун хойд эргээс 50 метрийн зайд, 10 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн тасгийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10