Dark Light
Нийгэм | 2021-07-20

Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд авсан газрын хэвгий, налууг тэгшлүүлэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн үед иргэд нь өөрийн эзэмшил, өмчлөлд авсан газрын хэвгий налууг тэгшлүүлэх, байшингийн суурь ухуулах зорилгоор газар шорооны ажил хийгдэж, уул ухаж, хүнд даацын техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаатай холбоотойгоор иргэдээс гомдол, мэдээлэл их ирж байна.

Тухайн газрыг өмчлөгч иргэн нь өөрийн өмчлөл болон эзэмшилд байгаа газрын хэвгий налууг тэгшилж “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-нд заасны дагуу ашиг олох зорилгогүйгээр ахуйн хэрэгцээндээ ашиглаж болно хэмээн хуулинд заасан байдаг. Газрын хэвгийг тэгшлүүлэхдээ мөн хуулийн дагуу зохих байгууллагаас зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг. /26.2. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно./

2021 онд зохих байгууллагын зөвшөөрөлгүй уул ухаж зам угсралтын ажил болон гудамж төсөлд ашигласан 8 иргэн, ААН-ийн зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 иргэн, 2 ААН-д торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ ногдуулан, 3 зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10