Dark Light
Нийгэм | 2021-07-20

Ойрын өдрүүдэд аадар бороо орохыг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр нийт нутгаар, 21, 23, 24-нд хангай, тал хээр, говийн нутгийн зарим газраар аадар бороо орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Мөн өдрүүдэд үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг нийт иргэдэд аймгийн Онцгой байдлын газраас мөн анхааруулав.

20, 24-нд салхи говийн нутгаар 8-13м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч, бусад хугацаанд нийт нутгаар 6-11м/с байх юм байна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус, говийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус дулаан байх аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19