Dark Light
Нийгэм | 2021-07-20

“ТОКИО-2020” олимпод оролцох гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, М.Анхцэцэг нарт амжилт хүслээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Токио-2020” зуны олимпын наадамд зам, тээврийн салбарт ажилладаг хоёр тамирчин оролцоно. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар олимпын жүдо бөхийн +100 кг-д хүч үзэх гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаярын багш Б.Тэмүүлэн, хүндийг өргөгч, гавьяат тамирчин М.Анхцэцэг нарыг хүлээн авч уулзан амжилт хүсч, зам, тээврийн салбарын 60 гаруй мянган ажилтан, албан хаагчдын өмнөөс олимпын наадамд амжилттай оролцохыг ерөөлөө.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин хүндийг өргөгч М.Анхцэцэг, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин жүдоч Ө.Дүүрэнбаяр нар “Чингис хаан” нисэх буудлын ажилтнууд бөгөөд маргааш арлын орон руу хөлгийн жолоо залах юм.

Мөн энэ үеэр Зам, тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс салбараа төлөөлөн Токиогийн олимпод оролцож байгаа хоёр тамирчиндаа амжилт хүсч, гарын бэлэг гардуулав.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10