Dark Light
Нийгэм | 2021-07-20

Б.Саранбаатар: Ажилчдынхаа цалингийн асуудлыг яримаар байдаг ч өөрөө нэрэлхүү хүн болохоор санаа зовоод байдаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн КОВИД-19 -ийн халдвар болон тулгамдаж буй асуудлын талаар "Ачлалт хүүхдүүд” төвөөс мэдээлэл хийлээ.

Тус төвийн захирал Б.Саранбаатар: "Лагерын байшинтай болсон. Тиймээс бид задгай агаарт гарчихсан болохоор хүмүүс маань тааваараа сэтгэл нь их өндөр байгаа. Эхнэр бид хоёр тавдугаар сараас эхлээд газраа янзалсаар байгаад гэр орноо барьж, хүмүүсээ авч ирсэн. Би ажилчдынхаа цалингын  асуудлыг яримаар байдаг ч өөрөө нэрэлхүү хүн болохоор санаа зовоод байдаг юм. Бас бусад газруудтайгаа барьцаад байгаа юм шиг. Монгол Улсын хэмжээнд 12 төрөлжсөн асрамжийн газар бий. Эдгээрээс гурван асрамжийн газарт нь цалингийн сан болон хувьсах зардал байдаггүй. Зөвхөн хоолны зардал авдаг. Хоол хийдэг хүний цалин, түлээ түлш, цахилгааны зардлаа төрийн бус байгууллага өөрсдөө хариуцдаг. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр цалингийн тал дээр үнэхээр "нугарчих" гээд байдаг юм. Энэ байхгүй болохоор ажиллах хүчгүй болчих гээд бас энэ дэх хүмүүс маань бодогдоод байдаг. Төр засгаас гуйх юм гэвэл энэ л байна даа. Бид энэ талаар албан ёсоор хандаагүй. Шинэ сайд ажлаа авсан болохоор биднийг анзаарах байх гээд хүлээж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10