Dark Light
Нийгэм | 2021-07-20

ЭЕШ-ыг 8-р сарын 19-22-ны хооронд зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ удаагийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна. Уг шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрээр: "Элсэлтийн Ерөнхий шалгалтыг авах  нь эрсдэлтэй байсан тул хойшлуулсан. Мөн шалгалтад орох 4-н хүүхэд тутмын нэг нь оролцох боломжгүйд хүрч байсан. Одоо ЭЕШ өгөх 40,000 гаруй хүүхдийн 38,200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.  Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй" хэмээн хэллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10