Dark Light
Нийгэм | 2021-07-20

4-р эмнэлэгт цар тахлын үед ор дэлгэж, халдварын тохиолдлыг тусгаарлахтай холбоотойгоор сургалт орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛЭГ нь ковидийн цар тахлын үед ор дэлгэж, халдварын тохиолдлыг тусгаарлах, тусгаарлагдсан иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Тайпейн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөлөгчийн газартай хамтран ажиллахаар тохиролцсон ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 7-р сарын 20-ны өдөр Тайпей Шү Чи эмнэлгийн хамт олон өөрсдийн туршлагад тулгуурлан, дараах сэдвүүдийн хүрээнд сургалт хийлээ. Үүнд:

1. Ковид-19 халдвартай жирэмсэн эхчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ,

2. Ковид-19 халдвартай хүүхдүүд үзүүлэх тусламж үйлчилгээ,

3. Ковид-19 халдвартай өвчтөн хүлээн авахад эмнэлгийн бэлэн байдал, халдварын бүсийг хэрхэн ангилах, зөв зохион байгуулах. 

Сургалт цахим хэлбэрээр хийгдсэн ба тус эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар бүгд оролцон, сургалтын дараа бусад сэдвээр нээлттэй ярилцан, санал солилцжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10