Dark Light
Нийгэм | 2021-07-20

Хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэрийг Нийслэл болон орон нутагт байршуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковидын үед эмнэлэгт нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг Нийслэлд болон орон нутгийн эмнэлгүүдэд байрлуулж байна. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд 2, СХД-ийн шинэ эрүүл мэндийн төв, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын З дугаар эмнэлэгт тус тус 1 үйлдвэр 1 баллон цэнэглэх байр угсарч дууссан. Монгол-Японы эмнэлэгт 1 үйлдвэр, 1 баллон цэнэглэх байр буусан. Хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажил хийгдэнэ. 

Мөн Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт байгуулсан. Үлдсэн аймгуудад нэмэлтээр байрлуулах ажил шат дараатай явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10