Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Адуун ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун зүгт 32 км-т, Ө-51°25”12.0” У-100°13”48.0”/ 7 сарын 20-ны өдрийн 12:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 12:09 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тээл багийн “Ялбаганат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 23 км-т, Ө-49°24”00.0”У-99°39”36.0”/ 7 сарын 20-ны өдрийн 17:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм







