Dark Light
Нийгэм | 2021-07-21

УБХТ, Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн зорилго нь Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин зөвлөх үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд хамруулж ажиллах арга хэмжээг Талууд хамтран хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Санамж бичиг байгуулснаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, Бизнесменүүдийн шилдэг туршлагад тулгуурлан танхимын зүгээс Зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай бизнесийн болон үйлдвэрлэлийн хамтарсан сургалт, зөвлөгөөн, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг оролцуулах нөхцөл боломжоор хангаж ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10