Dark Light
Нийгэм | 2021-07-21

2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор Брисбен сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпыг зохион байгуулахаар боллоо. Токиод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна. 

2032 оны олимпыг зохион байгуулах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чадлаа. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпийн наадмыг зохион байгуулж байв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10