Dark Light
Нийгэм | 2021-07-22

Файзер вакцины 92,490 тунг хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны 6-р сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна. Өчигдөр буюу 7 дугаар сарын 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба 7 дугаар сарын 28-нд дахин 132,210 тунг хүлээн авах юм. Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57,2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10