Dark Light
Нийгэм | 2021-07-22

“Улаанбаатар инновацын төв”-ийн бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг суулгахаар зорьж байгаа юм.

Бизнес инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох багц сургалтууд болон арга хэмжээнд хамрагдаж, ая тухтай өрөө, талбай, өндөр хурдны интернэтээр хангагдаж, салбар салбарын залуучуудын коммюнитид нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох боломжтой.

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Материалыг долдугаар сарын 22-ноос эхлэн наймдугаар сарын 2-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм. Шалгаруулалт I шатанд онлайн форум, II шатанд ярилцлага хэлбэрээр явагдана. 

Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргагчдад тавих шаардлага

Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх.

Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаанд мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх.

Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх.

Цахимаар бүртгүүлэх хаяг:  

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScwIPqk_Sp4iGq3fYt5_q7SYVgEjHueNkJEAzVS_V6wRE5cFQ/viewform?fbclid=IwAR19zl9z2hCBJy6FZnFYuNaDKHj6fM7Q9-PnBUELBsy3yw1h0uhmyCJwfj8 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:  https://www.facebook.com/hubinnovationcenter

Мөн 70111299, 95563051 утсаар холбогдон, хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10