Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулж Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан, өөрийн биеэр үлгэрлэн харуулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр, Төв аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганхуяг, Цэргийн штабын офицерууд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Ховд-Улаанбаатар-Дорнод чиглэлд 2127км замыг 46 хоногийн турш гүйж туулсан, хэт холын зайн гүйлтийн төрөлд Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүнд аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн юм.

АДМИН







Нийгэм







