Dark Light
Нийгэм | 2021-07-22

Бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн "Үлгэрчилсэн заавар” батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаар хүлээх үүргийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин бүрдүүлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг төрийн болон  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгахад удирдамж болгон ашиглах  “Үлгэрчилсэн заавар”-ыг Хөдөлмөр, нийгмийн 3 талт үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран  батлаад байна. 

“Үлгэрчилсэн зааварт байгууллага бүр ”Хөдөлмөрийн дотоод журам”-ын 

• “Ажил олгогчийн эрх, үүрэг” хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй байх үүрэг, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн болон бэлгийн дарамтыг үл тэвчих орчин бүрдүүлэх талаар зохион байгуулах арга хэмжээ,

• “Ажилтны  эрх, үүрэг” хэсэгт ажилтны хамгаалуулах, гомдол гаргах, шаардах эрхийн талаар,

• “Гомдол, мэдээлэл хянан шалгах ажиллагаа” гэсэн бүлэг нэмж,  гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэхтэй холбогдох харилцааг байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн жишиг болгон тусгана.  

Мөн байгууллагын албан хаагчдад ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, дарамтгүй ажлын байрыг бүрдүүлэхэд чиглэсэн 

• Ажилтны ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг тандах санал асуулга, 

• Урьдчилан сэргийлэх асуулга 

• “Ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх нь” сургалтын хөтөлбөр

• Хөдөлмөрийн дотоод журмын ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтын хэрэгжилтийг шалгах шалгуур үзүүлэлт

• Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол гаргах үе шатны зураглалыг “Үлгэрчилсэн заавар”-ын хавсралтаар баталж, аж ахуй нэгж, байгууллагууд жишиг болгон ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа дотооддоо хянахад  албан хэрэгцээнд ашиглахаар боловсрууллаа.

Татаж авах:

Үлгэрчилсэн заавар PDF: https://mega.nz/file/s0xWhaDQ#Qj85Hj5n3sXSJxcmIN95YVxBghk-14RfxejWpMU2mUA   

Гэрээ Word:  https://mega.nz/file/U84F1QgS#jlEeopWmimcaxrZnosZzJq9_Lu6u-qYGeeT3occecbg


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10