Dark Light
Нийгэм | 2021-07-22

Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламжийг улсын комисс хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд “Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээ”-ний барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа.

Барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК нарын түншлэлтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдөр  хүлээлгэн өгч байна.

Энэхүү төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ хэмээн Аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар онцолж байлаа.

Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтан  онолын болон танилцуулах сургалтад хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10