Dark Light
Нийгэм | 2021-07-22

Ховд аймагт нүүдлийн аялал жуулчлалын цогцолбор байгуулагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймаг бол Монгол орны нүүдэлчин овог угсаатны соёлын олон талт байдлыг олж харах боломжтой цөм бүс нутаг юм. Монгол улсаас ЮНЕСКО-ийн дэлхийн өв нийт 15 өв бүртгэгдсэн байдгийн 10 гаруй биет бус соёлын өв нь Ховд аймагт өөрийн унаган хэв шинжээр өвлөгдөж уламжлагдсаар байна. Монгол улс нь Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Ховд аймагт биет бус соёлын өв, эртний хүмүүсийн амьдарч байсны ул мөр болох хадны сүг зургийн өвүүд дээр түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорьж байгаа. Энэхүү ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020-2024 онд Тогтвортой аялал жуулчлал төслийн 2 дугаар шатанд нийт 15000 америк долларын хөрөнгө оруулалтыг музейн барилгыг байгуулахаар төсөвлөгджээ. Соёлын биет бус өвийн музей бүхий аялал жуулчлалын цогцолбор төвийг байгуулах 100 га газрыг орон нутгийн захиргаа шийдвэрлэж, цогцолборын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ тэд бүрэн гаргаж дуусчээ. 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10