Dark Light
Нийгэм | 2021-07-23

Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин хоёр удаа газар хөдөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 35 километрын зайд өчигдөр 17.01 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Үүнээс цагийн өмнө буюу 15.45 цагт тус сумаас баруун урд зүгт 44 км зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн билээ.

Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл аж.

Дашрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10