Dark Light
Нийгэм | 2021-07-23

Усархаг борооны улмаас 25 гэр, 31 байшин, 42 хашаа усанд автжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Урд нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 7 сарын 22-ны өдрийн 07:00 цагийн орчим түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 өрхийн 3 гэр /9 хүн/ усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 09:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч ажиллан, 3 өрхийн 8 хүн /5 том хүн, 3 хүүхэд/, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багийн “Сайр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 2.5 км-т/ 7 сарын 21-ний өдөр орсон усархаг борооны улмаас 5 өрхийн 1 байшин, 4 гэр усанд автсан тухай дуудлагыг 7 сарын 22-ны өдрийн 10:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч Хархорин “АЗЗА” ТӨХК-ийн ажилтнуудтай хамтран 5 өрхийн нийт 45 хүн /том хүн 28, хүүхэд 17/, 4 гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Улаан-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ 7 сарын 21-ний өдөр Бат-Өлзий сумын нутгаар орсон усархаг бороо орсны улмаас тус сумын Улаан-Ам багийн Улаан-Ам гэдэг газарт 6 айлын гэр, мөн Өвт багийн “Өвт” гэдэг газар 12 айлын гэр, 30 байшин, 42 хашаа үерийн усанд автсан тухай мэдээллийг 7 сарын 22-ны өдрийн 12:10 цагт Нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хүлээн аван ажиллаж, нийт 48 өрхийн 60 хүн /24 том хүн, 36 хүүхэд/, 18 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, үерийн усанд эвдэрсэн “Орхон” голын гүүрийг сэргээн засварласан тухай мэдээллийг тус сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00