Dark Light
Нийгэм | 2021-07-23

Нууранд сэлэхээр ороод живсэн иргэдийн цогцсыг 10 метрийн гүнээс гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 56 км-т/ 4 хүн “Тосон” нуурын эрэгт амарч байснаас 2 хүн нуурын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 7 сарын 22-ны өдрийн 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 130 км замыг туулан 19:30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэнтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00