Dark Light
Нийгэм | 2021-07-23

Олимпын боксын оноолт тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олимпын наадмын боксын спортын оноолт өчигдөр болж манай гурван тамирчны учраа тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 75 кг жинд М.Мягмаржаргал Их Британийн Лорен Прайстай таарсан бөгөөд дараагийн шатанд Австри болон Панамын тамирчдын ялсантай тоглоно. Тоглолт долоодугаар сарын 28-нд болно.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Цэндбаатар Кенийн Николос Оконго Окоттой тулалдах ба ялбал Вьетнам болон Азербайжаны боксчдын нэгэнтэй тулах юм. Тулаан долоодугаар сарын 24-нд 17:51 цагаас болно.

Мөн эрэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой тоглоно. Хэрэв ялбал Доминизан эсвэл Тажикистаны тамирчинтай тулалдана. Тоглолт долоодугаар сарын 25-нд болно.

Олимпын боксын тэмцээнийг NTV, TV8, TM телевиз шууд дамжуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10