Dark Light
Нийгэм | 2021-07-23

Монгол Улсын Консерваторитой байгуулсан гэрээг цуцаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ-ны удирдлагууд энэ долоо хоногийн даваа гарагт МУК-ийн төлөөлөлтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон. Уулзалтын үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн багш нарын төлөөлөл хоёр өөр байр суурьтай байсан учир дахиж бүх ажилчдын уулзалт зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр /2021.07.23/ хоёр дахь уулзалт болж БШУЯ болон МУК хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, БШУ-ны сайд зарим шийдвэрийг танилцууллаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд МУК-ийн статус, үйл ажиллагааг тодорхой болгох, багш боловсон хүчний хангалт, дахин сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтрах, хөгжим, техник хэрэгслийн шинэчлэл хийх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах гээд олон заалтууд тусгасан. Үүний нэг хэсэг нь кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө байсан юм. 

Монгол Улсын төсвийн тухай хууль 2020 оны 11 сард багтлагдсан. Энэ хуульд тусгасан ёсоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ёстой. Хууль хэрэгжүүлэх явцад мэдээллийн зөрүүтэй байдал, санаатай, санаандгүй үйлдлүүдийн улмаас байдал хүндэрсэн учир БШУ-ны сайд шийдвэр гарган 2021.05.18-ны өдөр БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МУК-ийн захирлын үүрэг гүцэтгэгч нарын байгуулсан гэрээг хүчингүй болголоо. 

Гэхдээ МУК-иос байгуулсан түр хороог үргэлжлүүлэн тэмцэж, сургуулийнхаа алдагдсан газар дээр барьсан граж, барилгыг буулгах хүртэл хамтран ажиллахыг БШУ-ны сайд уриаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10