Dark Light
Нийгэм | 2021-07-24

Самар түүхээр яваад сураггүй болсон 29 настай, эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Өнчин толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самар түүхээр яваад сураггүй болсон 1 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 7 сарын 20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Хүсэлтийн дагуу Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын Бугант тосгонд 7 сарын 22-ны өдрийн 16:00 цагт очиж хоносон ба 7 сарын 23-ны өдрийн 05:20 цагт тус сумын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэд явж мөн өдрийн 21:00 цагт Байшинт ууланд очиж хоносон. 7 сарын 24-ны өдрийн 06:00 цагт Өнчин толгой гэдэг газрын чиглэлд хөдөлжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19