"Токио-2020" зуны XXXII олимпийн наадам Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр/2021.07.23/ 19.00 цагт албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпын наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа камерын дуранд тод харагдсан нь олны анхаарлыг татсан. Тэгвэл төрийн далбааг “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү барьж зогсжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудаснаа: "За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна. Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт. Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж хашхираагүй хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан. Олимпын үеэр ийм л байдаг . Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн ахиж гаргахгүй. Уржигдар ногоон паспортын хэрэгт, өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол" хэмээн бичжээ.

АДМИН







Нийгэм







