Дархан-Уул аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар тарвага сэргээн нутагшуулах ажлыг зохион байгууллаа. Ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Амьтан асралт" ХХК, "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" ТББ-тай хамтран 10 толгой Монгол тарвагыг Хустайн байгалийн цогцолбор газраас барьж Хонгор сумын 2 дугаар багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.
Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.
Дархан-Уул аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар.
АДМИН







Нийгэм







