Dark Light
Нийгэм | 2021-07-24

ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой  холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03-р тогтоолыг шинээр баталсан.

Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс засал, Хорт хавдрын тусламж үйлчилгээ зэрэг нийт 230 гаруй оношийн хамааралтай бүлгийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100% хариуцан төлөхөөр зохицуулсан юм. Энэ нь иргэн, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалаад зогсохгүй амьдралын чанарыг нь ч мөн сайжруулах томоохон шийдвэр болсон. 

Тогтоолыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал учир эмч, мэргэжилтнүүдэд 03-р тогтоолыг танилцуулах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх цогц мэдээллийг ЭМД-тай гэрээт байгууллагуудад тогтмол өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран ХӨСҮТ-ийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт холбогдоорой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10