Dark Light
Нийгэм | 2021-07-24

Амны хаалт зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2021.07.23/ болсон Олимпын нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс амны хаалтгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажкистаны зарим тамирчин, албаныхан амны хаалтгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар амны хаалт зүүлгүй жагсаалд оролцож байлаа. 

Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпын наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, ярилцлага өгөх, унтахаас бусад тохиолдолд амны хаалт зүүхийг шаардаж буй. Гэхдээ халуун өдөр сэрүүцэх зорилгоор бусдаас хоёр метрийн зайтай үед амны хаалтаа түр авахыг зөвшөөрч байгаа юм. 

ОУОХ-ны Олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авсан эсэхийг хэлээгүй ч дүрэм журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг сануулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10